Сагсан бөмбөг / BEEF / шидэлтийн техникийг заах арга
Орчин үеийн сагсан бөмбөгт гурван онооны шидэлт маш чухал байр суурийг эзэлж байгаа нь нууц биш байна.
Аливаа биеийн тамирын зааланд очоод хархад үндсэн техник, ур чадваруудыгаа сурахаасаа өмнө холын зайн шидэлтэндээ илүү анхаарч шидэж буй хүүхдүүдтэй та олноор таарах болно.
Энэ нь хөгжилтэй дасгал сургуулилт боловч зөв шидэлийн механик үйлдэлийг эзэмших нь тийм ч амар зүйл биш юм. Зөв техник, олон мянган давталтыг шаарддаг.
Иймд сагсан бөмбөгийн шидэлийн зарчимыг амархан, ойлгомжтой байдлаар тайлбарласан BEEF аргыг та бүхэнд танилцуулж байна.
Бага насны анхлан суралцагч нарт энэ зарчимаар заахан тохиромжтой. Яагаад гэвэл үндсэн ойлголтыг хэрэгжүүлэхэд болон санахад хялбар аргаар тайлбарладаг нь энэ аргын онцлог юм.
BEEF гэх үг нь дараах 4 үгнээс бүрддэг. Balance, Eyes, Elbow, Follow through
За ингээд BEEF гэдэг үгийг хэсэг бүрээр нь задалж тодорхойлж үзье.
B- Balance буюу Тэнцвэр
Шидэлт хийх хамгийн эхний алхам бол тэнцвэртэй байрлал ззлэх юм.
Байрлал нь хоёр хөлдөө мөрний хэмжээний зайтай, Хөлын хувьд урагшаа эгц тавьж болно эсвэл ( баруун гараар шиддэг бол 2 хөл бага зэрэг зүүн тийш 11 цагийн зүү )( зүүн гараар шиддэг бол бага зэрэг баруун тийш налуу байрлал 1 цагийн зүү) г заасан байрлалаар тавьж болно.
Та өөрт тохиромжтойг сонгоорой энэ аргад хөлийн байрлалын хатуу зарчим байдаггүй болно.
Харин хөлийн хооронд дахь тохиромжтой зай авахаа битий мартаарай.
Үүний дараа илүү тэнцвэр болон шидэлтэнд хүч авахын тулд өвдөгийг бага зэрэг нугалж зогсоно.
E- Eyes буюу Шийд рүү харах
Энэ хэсэг нь тоглогчидыг цагираганд анхааралаа төвлөрөлүүлэхэд чиглэгддэг.
Яг цагирагын аль хэсэг рүү харах ёстой гэсэн зөв хариулт байхгүй байна. Тэхдээ танд цагирагийн төв хэсэг буюу тойрогийн дунд цэг рүү харж бөмбөгний хөөрөлтыг тааруулж шидээрэй.
E = Elbow буюу Тохой
Шидэлтийн гүйцэтгэлийг бүрдүүлж буй хоёр үндсэн хэсэг байдаг
Нэгдүгээрт ХҮЧ, Хоёрдугаарт Чиглүүлэх.
Тэнцвэр бүюу хөлийн байрлалаас Хүчийг үүсгэдэг бөгөөд Тохойн байрлалаас бөмбөгний чиглэл болон хөөрөлтийг хариуцдаг.
Хамгийн гол нь бөмбөгийг цагирагт оновчтойгоор тохируулж шидэх юм.
Өвдөг, Тохой, Нүд нэг шугамд цагираг руу чиглэсэн байх ёстой.
Энэ нь хамгийн дээд ээргийн нарийвчлалтайгаар чиглэлийг оновчтой болгож, далий шидэх магадлалыг багасгах болно.
Бөмбөгийг дээшлүүлж шидэх цэг рүү хөдөлгөх үед гарын алга хуруу хэсэг бөмбөгний доор тулж тохойг дээшлүүлж бөмбөг шидэх цэгт авчирна. (тохой эгц далийх ёсгүй)
F = Follow Through буюу Шидэх Кист гаргах мөч
Одоо бид шидэлт гүйцэтгэхэд бэлэн болсон. …
Тоглогч бөмбөгний доор тулж буй тохой болон гараар бөмбөгийг дээш түлхэж тохойг бүрэн тэнийх үед бугуйг доош дарж, бөмбөгийг гараас гаргах ёстой.
Бөмбөг гараас гарахдаа хамгийн сүүлд хурууны өндөгүүдээр доош дарагдаж арагш эгц эргэлттэй хөөрсөн бол шидэлт зөв болно.
/ долоовор дунд хуруу хамгийн сүүлд бөмбөгийг доош дарсан үед бөмбөгний эргэлт зөв болдог. Яагаад гэвэл тухайн хоёр хуруу бөмбөгний төв хэсэгт байрлаж байгаа нь шалтгаан нь юм/
Анхаарах зүйлс …
Бөмбөгийг гарын алаг хэсэгээр гараар бүү түлх хурууны өндөгөөр түлхэж кистээ гаргаарай.
Баруун гартай шидэгчийн хувьд зүүн гарын зорилго нь бөмбөгийг шидэх хүртэл тогтвортой тулж байх явдал юм.
BEEF арга нь шидэлт эхлэн суралцагч нарт ойлгомжтойгоор тайлбарлах зориулттай хялбар арга юм. Илүү ахисан түвшний тоглогч нарт зориулсан зөвлөмжийг дараагийн нийтлэлээр хүргэнэ.
Энэ хүртэл уншсанд талархалаа . ..